Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home/gobimedia/public_html/engine/classes/templates.class.php on line 243 Gobimedia.mn :: Өмнөговьчуудын цахим хөтөч https://gobimedia.mn/ ru Gobimedia.mn :: Өмнөговьчуудын цахим хөтөч DataLife Engine “Сайханы сарлаг-2024” баяр Гурван сайхан уулын Ёлын аманд болно https://gobimedia.mn/index.php?newsid=1302 https://gobimedia.mn/index.php?newsid=1302 Сарлаг сүргийн тоо толгойг өсгөх, сарлаг үржүүлэгчдээ дэмжих, гадаад дотоодын аялагч жуулчдыг татах, сарлаг сүргийн ашиг шим, амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2012 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн “САЙХАНЫ САРЛАГ” арга хэмжээ Говь гурван сайхан уулын Ёлын аманд 10 дахь удаагаа зохиогдох гэж байна.   

“Сайханы сарлаг-2024” энэ удаагийн баяр Говь гурван сайхан уулын Ёлын аманд 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулагдана. 

Энэ хүрээнд Сарлаг үхрийг уналга эдэлгээнд  ашиглах, сургаж номхруулах, сүү, цагаан идээ, ноос, ноолуур, аялал жуулчлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, сарлаг үхрийн зан үйлтэй холбоотой буухиа тэмцээн, Сарлагийг тоолох бүртгэх, сарлаг бүрд урамшуулал олгох, сарлагийн хөөвөр самнах, сарлагийн шилмэл бух, үнээ шалгаруулах, сарлагийн уралдаан зэрэг зохион байгуулагдана.

]]>
admin Wed, 05 Jun 2024 14:08:57 +0800
ДАЛАНЗАДГАД ХОТ ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ “АЛТАН ГАДАС” ОДОНГООР ШАГНАГДЛАА https://gobimedia.mn/index.php?newsid=1303 https://gobimedia.mn/index.php?newsid=1303 Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хотын өдөр” арга хэмжээг гурав дахь жилдээ хотын иргэд олон нийттэйгээ хамтдаа зохион байгууллаа.
Даланзадгад сум нь хот болон хөгжөөд 59 жилийн хөгжлийн түүхийг түүчээлж буй. Энэ түүхэн өдрөөр 
Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Даланзадгад хотыг Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнагдсаныг “Хотын өдөр” арга хэмжээний нээлтийн үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн зөвлөх Ө. Золбаяр нар гардуулан өглөө.
]]>
admin Mon, 03 Jun 2024 14:47:45 +0800
“Нар мишээсэн Алтанхан говь мину” хүүхдийн урлагийн тоглолт Улаанбаатар хотод боллоо https://gobimedia.mn/index.php?newsid=1301 https://gobimedia.mn/index.php?newsid=1301 Говь нутгийн өнгөлөг ирээдүй болсон хүүхэд багачуудын “Нар мишээсэн Алтанхан говь мину” урлагийн тоглолт Улаанбаатар хотноо Соёлын төв өргөөний концертын их танхимд тоглогдлоо.

Тоглолтод 320 авьяаслаг хүүхдүүд оролцсон бөгөөд энэхүү тоглолт 10 жилийн дараа дахин Соёлын төв өргөөний тайзнаа тоглогдож байгаагаар онцлогтой.
Улаанбаатар хотод тоглолтоо толилуулсан говийн авьяаслаг хүүхдүүд 04-р сарын 23-нд Өмнөговь аймгийн ХЖТ-ын тайзнаа үзэгч олонтойгоо учран золгох юм.]]>
admin Mon, 22 Apr 2024 09:08:36 +0800
“УСНЫ ГАЗАР” ДЭЛХИЙН УСНЫ ӨДРӨӨР ГУРВАН АЖЛЫГ ХИЙХЭЭР АМЛАЛТ ӨГӨВ https://gobimedia.mn/index.php?newsid=1300 https://gobimedia.mn/index.php?newsid=1300
УСНЫ САН БҮХИЙ ГАЗРЫН ОНЦГОЙ БОЛОН ХАМГААЛАЛТЫН БҮС, УСНЫ ЭХ ҮҮСВЭРИЙН АХУЙН БҮСЭД 46729 НҮХЭН ЖОРЛОН БАЙГААГААС 30 ХУВЬ НЬ УЛААНБААТАР ХОТОД БАЙНА

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Монгол орны усны нөөцийг бохирдож, хомсдохоос хамгаалах, үер уснаас сэргийлэх, зохистой ашиглах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, усны нөөцийн нэгдсэн менежментийг хэрэгжүүлэхэд төрөөс баримтлах бодлого, төлөвлөгөөг танилцуулах олон талт хурал хийв.

Хурлаар УСНЫ ГАЗАР-ын дарга З.Батбаяр Сав газрын захиргаадын дарга, мэргэжилтнүүд, Сав газрын талуудын оролцооны зөвлөл, аймаг, нийслэлийн БОАЖГ-ын усны асуудал хариуцсан мэргэжилтнүүд олон талт төлөөллүүдийн өмнө дараах НЭГ жилийн хугацаанд хэрэгжүүлэх амлалт өгөв.

📌ҮҮНД:

1. Усны цахим нэгдсэн мэдээллийн системийг хэрэгжүүлж, хэн, хаана, хэзээ, хэрхэн, хэдэн литр ус ашиглаж байгааг тоо мэдээлэл өгдөг болох;

2. Усны нөөцийн нэгдсэн мониторингийн системийг хэрэгжүүлж, усны нөөцийн хэт ашиглалт, бохирдлын хяналтыг хэрэгжүүлэх;

3. Гадаргын усны хуримтлал бий болгох зорилготой 333 нуур, нэг сум- нэг нуур арга хэмжээг хэрэгжүүлж, гадаргын усны ашиглалтыг нэмэгдүүлэх юм.

Монгол Улсын хэмжээнд ажиллаж буй усны мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид, хөрөнгө оруулагч болон хамтын ажиллагаатай олон Улсын байгууллагын төлөөллүүдэд “ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР”-ийн мэнд хүргэе.

Монгол Улсын Засгийн газар
Бат-Өлзийн Бат-Эрдэнэ]]>
admin Fri, 22 Mar 2024 11:50:40 +0800
ӨМНӨГОВЬ АЙМАГ, “ОЮУ ТОЛГОЙ” ХК ХАМТАРСАН ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСГИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА https://gobimedia.mn/index.php?newsid=1292 https://gobimedia.mn/index.php?newsid=1292 Өмнөговь аймаг, "Оюу толгой" ХК-ний хамтарсан орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хэсгийн ээлжит хурал өнөөдөр зохион байгуулагдлаа.
Ээлжит хурлаар,
✅"Оюу толгой" ХК-д ажилд орох хүсэлтэй орон нутгийн иргэд хаягийн мэдээллээ И-Монголиа системээр нотлон хавсаргах,
✅Ажилд орох хүсэлтэй иргэдийн ярилцлагад бэлтгэх сургалт зохион байгуулах,
✅"Оюу толгой" ХК-ний дунд шатны менежерүүдтэй уулзалт зохион байгуулах зэрэг ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөлөө.
Мөн энэхүү уулзалтын үеэр,
✅Ханбогд сумын хөгжлийн онцлогтой хүүхдүүдийг дэмжих төсөл,
✅Политехник коллежийн ажил хөдөлмөрт бэлтгэх сургалтын мэдээлэлтэй танилцлаа.
2024 оны 01 сарын байдлаар "Оюу толгой" төсөлд орон нутгийн 4414 иргэн ажиллаж байна. Үүнээс үндсэн "Оюу толгой" компанид 949 иргэн ажиллаж байгаагийн удирдах албан тушаалд 62, инженер мэргэжилтэн 28, оператор 484 , тусгай дунд мэргэжлийн 321, дадлагажигч 54 ажилтан ажиллаж байна.]]>
admin Tue, 19 Mar 2024 17:39:25 +0800
Аргаль, Янгирын бэлчээрт өвс, хужир тавьж биотехникийн ажил хийжээ https://gobimedia.mn/index.php?newsid=1297 https://gobimedia.mn/index.php?newsid=1297 байгаль хамгаалах төлөвлөгөөний дагуу Ноён сумын нутагт дахь Аргаль, Янгирын бэлчээрт өвс, хужир тавьж биотехникийн ажлыг гүйцэтгэлээ. Нийт 100 боодол өвс, 100 ширхэг хужирын долооцыг арван цэгт хуваан тавьжээ.
]]>
admin Sat, 16 Mar 2024 18:00:19 +0800
“Хашаандаа сайхан амьдаръя” тэтгэлэг 3 дах жилдээ зарлагдлаа https://gobimedia.mn/index.php?newsid=1296 https://gobimedia.mn/index.php?newsid=1296  Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”  үндэсний хөдөлгөөн болон Өмнөговь аймгийн Засаг даргын “НУТГИЙН ХИШИГ” хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймагт мод тарих ажлыг идэвхжүүлэх, мод тарьж байгаа иргэдийг урамшуулах зорилгоор Хашаандаа сайхан амьдаръя ТББ-тай хамтран тус тэтгэлэгийг 3 дах жилдээ уламжлал болгон зарлаж байна.Тус тэтгэлэгт оролцох сонирхолтой иргэд доорх Google form-г бөглөж материалаа ирүүлнэ үү.
https://forms.gle/Pgx4iwz7PDhHxjj7A

]]>
admin Sat, 16 Mar 2024 17:58:14 +0800
ӨМНӨГОВЬ АЙМАГ, ОЙСКА МОНГОЛ ТББ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА https://gobimedia.mn/index.php?newsid=1298 https://gobimedia.mn/index.php?newsid=1298 ӨМНӨГОВЬ АЙМАГ ОЙСКА МОНГОЛ ТББ-ТАЙ “МОД ТАРИХ, ЗАГААР ОЙЖУУЛЖ НӨХӨН СЭРГЭЭХ, ОРОН НУТАГ, ЗАЛУУЧУУДЫГ ХӨГЖҮҮЛЭХ” ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.
Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлага “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Япон улсын Засгийн газар хамтран оролцохоо илэрхийлэн “Ойска Монгол”ТББ-р дамжуулан Өмнөговь аймагт заг мод тарих, заган ойн санг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар боллоо.]]>
admin Tue, 12 Mar 2024 18:02:47 +0800
"Уран гартан эмэгтэйчүүд-2024" бүтээлийн үзэсгэлэн 25 дахь жилдээ амжилттай боллоо https://gobimedia.mn/index.php?newsid=1293 https://gobimedia.mn/index.php?newsid=1293 Жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаг "Уран гартан эмэгтэйчүүд-2024" бүтээлийн үзэсгэлэн 25 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү үзэсгэлэнд 50 гаруй эмэгтэйчүүдийн 600 гаруй бүтээл дэлгэгдэж 612 үзэгчид үзэж сонирхож, зарим бүтээлүүд борлуулагдан, эдийн засгийн эргэлтэд орлоо.

Үзэсгэлэнг удирдамжид заасны дагуу 5 төрлөөр болон үзэгчдийн таашаалд нийцсэн, ивээн тэтгэгчийн шагналуудаар шалгарууллаа. Үүнд:
1.Оёмолын төрлөөр ДЗ 2-р багийн урлаач Ч.Анхбаярын бүтээл
2.Хатгамалын төрлөөр Цогтцэций сумын урлаач Н.Оюунчимэг
8-р багийн урлаач Б.Түмэндэлгэр
3.Эсгий урлалын төрлөөр Цогт-Овоо сумын урлаач Ц.Бадамжаргал
4.Гоёл чимэглэлийн урлалаар Номгон сумын харьяат Т.Энхмаа
7-р багийн урлаач О.Алтанзул
5.Шилдэг баг хамт олноор Ш.Уламнэмэх, Б.Отгонцэцэг
6.Үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээлээр Политехникийн коллежийн багш С.Баасанхүү
7.Ивээн тэтгэгчийн шагналаар Гурвантэс сумын урлаач Л.Сүрэнхүүг Үйлдвэрлэл хоршоологчдын тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнагдаж, ШИЛДЭГ УРЛААЧ ЦОМ, МӨНГӨН шагналаар тус тус шагнаж урамшууллаа.

Гарын ур, ухааны ур, нүдний ураа шингээсэн хөдөлмөр бүтээлээрээ оролцсон бүх ЭМЭГТЭЙЧҮҮДДЭЭ халуун баяр хүргэж, цаашдынх нь уран бүтээлд өндөр амжилт хүсч, та бүхнийг урлагийн тэнгэр ЯНЖИНЛХАМ бурхан өнөд ивээх болтугай.]]>
admin Sat, 09 Mar 2024 17:42:37 +0800
Улсын начин Дашдуламын Багахүүгийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан боллоо https://gobimedia.mn/index.php?newsid=1290 https://gobimedia.mn/index.php?newsid=1290 Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат, Монгол Улсын начин Дашдуламын Багахүүгийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан амжилттай болж өндөрлөлөө.
Барилдаанд Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Эбэг” ХХК, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх, улсын харцага Ганцогтын Бадрах түрүүлж, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, "Сүлд" спорт хороо, “Сүүнгийн Туяа” ХХК, “Булганхангай” дэвжээний бөх, улсын начин Бямбадоржийн Түвшинтөгс үзүүрлэжээ. Дөрөвт Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алтан Дорнод Монгол” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын арслан Р.Пүрэвдагва, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Ажнай” корпораци, “Таван толгой” ХК, “Говийн хүчтэн” дэвжээний бөх, улсын заан Ц.Одбаяр нар шалгарав.

Улс болоод өмнийн говийн нэрийг спортын дэвжээнд өндөрт өргөж яваа Д.Багахүү начиндаа эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО]]>
admin Sun, 03 Mar 2024 17:28:45 +0800